Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

406 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулийн Оршил хэсэгт “Монголын ард түмэн бид: улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.” гэснээс үзвэл Монгол Улс засаглалын хямралгүй, аливаа засаглалын хямралаас болж хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдэлд сэв суудаггүй, өргөн ардчилал бүхий улс байхаар байна. Тийм байхад Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь мөн чанарын хувьд Үндсэн хуулиар зохицуулах шаардлагагүй Засгийн газрын дөрвөн гишүүн Улсын Их Хурлын гишүүн байж болох тухай тусгах замаар Үндсэн хуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд хязгаарлалт тогтоосон байна. Дээрх зөрчилтэй заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх нэмэлт, өөрчлөлтөд Улсын Их Хурлын гишүүдээс дөрөв хүртэл хүнийг Засгийн газрын гишүүнээр томилон ажиллуулж болохоор заасан нь Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлж, улмаар хариуцлагыг өөрөө хүлээдэг байх үзэл баримтлалын илэрхийлэл болсон Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. ...”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Засгийн газрын гишүүнийг ... Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. ...”, Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэж тус тус заасантай агуулгын хувьд зөрчилдөж байгаа болно.” гэсэн байна. Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “… 1.Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан үндэслэл, шаардлагын тухайд:

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5