405 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл цэгцэрсэн, улс төрийн хувьд туршлагатай хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлдэг байна. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийг өөрчлөн найруулахдаа “... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж заасан нь 1992 онд батлагдсан эх Үндсэн хуулийн хэд хэдэн заалт болон хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтоор баталгаажсан Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийг хязгаарласан байна. Өнгөрсөн 29 жилийн түүхэн сургамжаас авч үзвэл, (1) Засгийн газар бүрэлдэхүүнээрээ Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлаас хэт хараат байсны улмаас үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн оронд тэдэнд таалагдахын төлөө ажиллах шаардлага байнга гарч байсан бөгөөд цаг үргэлж ийм байх боломжгүй тул 1-1.5 жил болоод Засгийн газар огцордог байсан практик улам даамжирч нэг жил, бүр сар хүрэхгүй хугацаанд ажиллах Засгийн газартай болох нөхцөлийг бүрдүүлсэн байна; (2) Парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллах боломж хомс, хязгаарлагдмал тул улс төрчид улс орноо хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийн дор нэгдэж сонгуульд нэр дэвшихийн оронд сонгуулийн компанит ажлын санхүүжүүлэгч болон бусад оролцогч болон хувирч, үүнийхээ шанд сайдын албан тушаал горилогч болохоор байна. Энэ нь алс хэтдээ парламентын засаглалыг хямралд оруулахаар байна; (3) Нийгмийн амьдрал, үйл явц нь парламентын гишүүдэд өөрийн салбарын зовлон, жаргалыг ажралгүй ойлгуулж, зөв зүйлийн төлөө манлайлал үзүүлдэг, туршлагатай улс төрчдөөс Засгийн газрыг бүрдүүлэхийг шаардах боллоо. Эл байдал хүнд, амаргүй энэ цаг үед ил тодорхой мэдрэгдэж байна; (4) Парламентад хэд хэдэн нам суудалтай болж бүлэг байгуулсан тохиолдолд сайд томилуулахын төлөө зөвшилцөж үл чадах мэтгэлцээн, зөрчилд хүргэж улмаар засаглалын хямралыг үүсгэхээр байна; (5) Парламентад суудалтай хэд хэдэн нам зөвшилцөж Засгийн газрыг бүрдүүлж чадлаа ч гэсэн зарим нэг бодлого, шийдвэрийн талаар санал нэгдэхгүй байдал нь Засгийн газрын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж, гацаанд оруулна; (6) Засгийн газар огцрох, эс огцрох нь парламентын 19 гишүүний саналаас шууд шалтгаалах тул үндсэндээ гишүүдэд тал засдаг Засгийн газар бий болж, үүний үр дагавар нь гүйцэтгэх эрх мэдлийг парламентын гишүүд хуваан авч төлөөлүүлэн удирддаг болохоор байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5