404 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл магадлан тогтоох шаардлагатай юм. Цэцийн зүгээс бидний мэдээлэл, түүний тайлбар, үндэслэлд дурдагдсан дээрх хоёр асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүйн орчинд гаргасан өөрийн шийдвэрүүдийн хоорондын зөрчилдсөн шинжтэй, харилцан адилгүй агуулгуудыг Үндсэн хуулийн агуулга, суурь үзэл баримтлал, шинээр үүссэн Үндсэн хуулийн эрх зүйн зохицуулалтуудад нийцүүлэн нэг мөр болгон, эцэслэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. Хоёр. Монгол Улсын иргэн Ш.Адьшаа, Н.Ганибал нар Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлсэн байна. Үүнд: “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаас 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, даяар олноо зарлан тунхагласан Оршил хэсэг болон зүйл, заалтад сүүлд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь бүрнээ нийцэж байх ёстой билээ. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь үзэл баримтлалын хувьд Үндсэн хуульд нийцэж байгаа боловч Гуравдугаар зүйлийн зарим хэсэг нь эх Үндсэн хууль, түүний агуулга, үзэл баримтлалд нийцээгүй, зөрчилтэй болсон байна. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, нэн шинэ зохицуулалт ёсоор Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлж, хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах чиг үүргийг хэрэгжүүлж үр дүнг нь өөрөө бүрэн хариуцдаг дэлхийн улс орнуудад хэдийн шалгагдсан гүйцэтгэх эрх мэдлийн загварыг хүлээн авахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ хүрээнд парламент буюу Улсын Их Хурал Засгийн газрын бүрэлдэхүүнээс зөвхөн Ерөнхий сайдыг өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд томилох ба гишүүдийг Ерөнхий сайд өөрөө томилдог байхаар тогтоосон. Манай улстай Засгийн газраа бүрдүүлэх адил төсөөтэй арга, механизм бүхий дэлхийн улс орнуудад Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх бүрэн эрхийг хязгаарладаггүй. Өөрөөр хэлбэл, нэг талаас Засгийн газрын гишүүн буюу сайд нь парламентын гишүүн байх, нөгөө талаас парламентын гишүүн нь Засгийн газрын гишүүн буюу сайд байх боломж нөхцөл цөм бүрдсэн байх бөгөөд алсын хараа, хэтийн бодлоготой, эх орноо хөгжүүлэх үйлс, санаачилгад бодол санаа нь
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5