403 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл талаар, мөн 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн суурь үзэл санаанд нийцэхгүй, дордуулсан агуулгатай батлагдсан талаар шийдвэр гаргаж өгнө үү.” гээд, Нэмэлт тайлбартаа, “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль /цаашид “Үндсэн хууль” гэх/-ийн бүлэг, зүйл, хэсэг, заалтад байхгүй шинэ томъёоллоор зохих бүлэгт оруулж байгаа зүйл, хэсэг, заалтыг Үндсэн хуулийн нэмэлт гэх бөгөөд тэр нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн байна.”, мөн зүйлийн 2.4 дэх хэсэгт “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна.” гэж заасан болон Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар бүлгийн зохицуулалтаас үзэхэд Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд харшилсан, түүнийг өөрчилсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар үүссэн маргааныг Үндсэн хуулийн цэц харьяалан шийдвэрлэх бүрэн эрхтэй байна. Мөн 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангахын тулд Улсын Их Хурлын гишүүд Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллах тоог хязгаарлах, хориглох зарчмаар бус Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлалд нийцүүлэн, иргэдийн эрхийг хангасан, засаглалын салаа мөчир бүрийн үр ашигтай байдлыг хангахуйц, олон улсын парламентын ардчиллын хөгжлийн чиг хандлага, манай улстай төстэй төрийн эрх мэдлийн “зөөлөн” хуваарилалт бүхий улсуудын сайн жишигт нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүдийн тоог 150-аас дээш байхаар тогтоож, Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал, үндсэн бүтцийг хадгалсан байдлаар шийдэх нь зохистой байсан. Иймд Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэх асуудлыг Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал, төрийн эрх мэдлийн хуваарилалтын хяналттэнцлийн зарчмыг алдагдуулахгүй байх зорилгын үүднээс Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгох, сонгогдох эрхийн баталгааг бүрэн хангасан сонгуулийн тогтолцоог хуульчлан тогтоох асуудалтай нягт холбоотой, иж бүрнээр нь шийдвэрлэх ёстойг Цэцээс
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5