Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

402 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.” гэж заасан нь Улсын Их Хурлын бүх гишүүдэд адил боломжийг нээж өгсөн зохицуулалт бөгөөд 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалт нь дээрх заалттай зөрчилдөж байна. Уг зөрчилтэй заалтыг нэмснээр Улсын Их Хурлын гишүүдийн тэгш байдлыг алдагдуулж, Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь үзэл санаанд харшилсан зохицуулалт болжээ. 3.Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасан тул Улсын Их Хурлаас батлан гаргасан бүх шийдвэр, түүний дотор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь эдүгээ мөрдөгдөж байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, даяар олноо зарлан тунхагласан Оршил хэсэг болон тухайн нэмэлт, өөрчлөлтөөр хөндөгдөөгүй бусад зүйл, заалтуудад бүрнээ нийцэж байх ёстой билээ. Чөлөөт ардчилсан, эрх зүйт төртэй дэлхийн улсуудад Үндсэн хуулийн шүүх нь Үндсэн хуульт байгуулал, Үндсэн хуульт ёс, Үндсэн хуулийнхаа суурь үзэл санаа, үнэт зүйлсийг хамгаалагч, чандлан сахиулагч, Үндсэн хуулийг тайлбарлан хөгжүүлэгч нь байдаг тогтсон ёс бий. Үндсэн хуулийн цэц ч Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгээр тогтоогдсон дээрхтэй адилтгах чиг үүргээ биелүүлж, нэгэнт үүсээд байгаа маргааныг магадлан шийдвэрлэх шаардлага эдүгээ тулгараад байна. Иймд Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтад “... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж заасан нь уг нэмэлт, өөрчлөлт батлагдахаас өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтууд болон бусад заалтуудтай зөрчилдөж байгаа

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5