Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

401 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өмнө хариуцлага хүлээдэг. Энэ хүрээнд парламент буюу Улсын Их Хурал Засгийн газрын бүрэлдэхүүнээс зөвхөн Ерөнхий сайдыг өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд томилох ба гишүүдийг Ерөнхий сайд өөрөө томилдог байхаар тогтоосон. Эл үзэл баримтлалыг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3, 4, Дөчин нэгдүгээр зүйлийн 1, Дөчин гуравдугаар зүйлийн 2, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт бодит үйл явц болгон хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, парламентын засаглал бүхий улс орнуудад эдүгээ нийтлэг хүлээн зөвшөөрөгдөх болсон Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө мэдэж бүрдүүлдэг, Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх бүрэн эрхийг хязгаарладаггүй, нэг талаас Засгийн газрын гишүүн буюу сайд нь парламентын гишүүн байх, нөгөө талаас парламентын гишүүн нь Засгийн газрын гишүүн буюу сайд байх боломжтой байдаг, төрийн албаны болон улс төрийн арвин туршлага, өндөр мэдлэгтэй шилдэг хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлдэг жишгийг монголчууд бид Үндсэн хуульдаа тусгасан. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийг өөрчлөн найруулахдаа “... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Оршил хэсэг, дээр дурдагдсан төрийн эрх мэдлийн хуваарилалтад холбогдох заалтууд, Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь үзэл санаанд харшилсан төдийгүй, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтоор баталгаажсан Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийг хязгаарласан байна. Энэ нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын харилцаа, хяналт, тэнцвэрт сөргөөр нөлөөлж, Засгийн газрын үйл ажиллагааны чадавх, тогтвортой байдал алдагдах, парламент дахь улс төрийн намуудын хүчний харьцаанаас шалтгаалан зөвшилцлийн үр дүнд бий болсон Засгийн газар нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн оронд огцрохоос зайлсхийсэн, аргацаасан үйл ажиллагаа явуулдаг болох, Улсын Их Хуралд нөлөөлөл, харилцаа холбоо багатай сайдуудын хариуцсан салбарын ажил хэрэг уналтад орох гэх мэт сөрөг нөхцөл байдлууд үүсэж, төрийн хямралд хүргэхээр байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5