397 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах сонгуулийн зарчмын хүрээнд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон тодорхойлох, сонгуулийг зохион байгуулах журмыг хуульчлах бүрэн эрхийг хууль тогтоогчид олгосон байна. 3.Маргагч талууд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээлэл, нэмэлт тайлбар болон маргаанд холбогдуулан гаргасан тайлбартаа 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг өөрчлөн найруулснаар эрх зүйн шинэ орчин бүрдсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн өмнө гаргасан шийдвэрүүд, тухайлбал 2012 оны 02 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоол, 2016 оны 05 дугаар дүгнэлттэй холбоотойгоор сонгуулийн тогтолцоог Улсын Их Хурал шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудал үүсгэж байгаа талаар тусган тодорхой үндэслэлийг гаргаж, уг асуудлыг Үндсэн хуулийн цэц бүрэн эрхийнхээ хүрээнд эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүссэн. Энэ талаар маргагч талууд Үндсэн хуулийн цэцийн хуралдааны явцад тус тусын шаардлага, үндэслэлийг харилцан хүлээн зөвшөөрсөн болно. 4.Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн батлах хүрээнд Улсын Их Хурлын сонгуулийн журмыг тодорхойлохтой холбоотой зохицуулалт болох Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг өөрчлөн найруулжээ. Ийнхүү өөрчлөн найруулсан нь Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон хуульчлах хууль тогтоогчийн буюу Улсын Их Хурлын бүрэн эрхийг баталгаажуулсан байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт болон 2012 оны 02 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. 5.Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд гаргасан Үндсэн хуулийн цэцийн энэхүү шийдвэр Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны асуудал нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байгааг шийдвэрлэсэн эцсийн шийдвэр болохыг тэмдэглэх нь зүйтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйл, 31 дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5