Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

396 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Их Хурлын сонгуулийг зохион байгуулах нь Үндсэн хуулийг зөрчсөн талаар тусгайлан дүгнээгүй байна. Үндсэн хуулийн цэц 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт холбогдох маргааныг хянан хэлэлцээд Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах талаарх зохицуулалтын хувь тэнцүүлсэн хэлбэрт хамаарах заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шууд” сонгох зарчим болон мөн зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн 05 дугаар дүгнэлтийг гаргажээ. Үүнээс үзэхэд, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны дээрх дүгнэлт нь 2012 оны 02 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоолтой зөрчилдсөн байх бөгөөд зарчмын хувьд эсрэг агуулгатай Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүд нэгэн зэрэг хүчин төгөлдөр байна. 2.Улсын Их Хурлын сонгуулийн журмын талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн төслийг хэлэлцсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын болон Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэлийг судлан үзэхэд Үндсэн хууль тогтоогч болох Ардын Их Хурал нь Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо болон сонгуулийн журмыг хуулиар тогтоохоор заасныг баталсан байна. Үндсэн хуулийн цэц 2016 оны 05 дугаар дүгнэлтдээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын холбогдох хуралдааны тэмдэглэлийг үндэслэл болгосон байдаг. Уг тэмдэглэлийн агуулгаас үзэхэд Улсын Их Хурлыг бүрдүүлэх сонгуулийн тогтолцооны асуудлыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын энэхүү хуралдаанаас эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд санал хураалт явуулсан процесс нь зөвхөн холимог тогтолцоотой холбоотойгоор явагдаж, энэ талаар Үндсэн хууль тогтоогчид танилцуулж эцэслэн шийдвэрлүүлсэн зүйл үгүй байгааг дурдах нь зүйтэй байна. Үүнээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. ...” гэж зааснаар Үндсэн хуулийн үзэл баримтлал, иргэд нийтээрээ, чөлөөтэй,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5