Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

398 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” 02 дугаар дүгнэлт болон мөн оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” 03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. 2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” 05 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосугай. 3.Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.ЧИНБАТ ГИШҮҮД Д.ОДБАЯР Ш.СОЛОНГО Б.БУЯНДЭЛГЭР Г.ТУУЛХҮҮ Ц.НАНЗАДДОРЖ Г.БАЯСГАЛАН Ж.ЭРДЭНЭБУЛГАН Д.ГАНГАБААТАР

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5