392 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төрийн нам, намуудын сонгуулийн эвслийн жагсаалтад орсон 28 нэр дэвшигчид өгсөн саналыг бодитойгоор үнэлэх боломжгүй байдалд хүргэн иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсгийн зохицуулалт нь дээр дурдсан зөрчлийн шинжийг агуулснаараа ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчимд харшилсан байна. 3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван зургадугаар зүйлийн 9, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.” гээд уг дүгнэлтийн тогтоох хэсэгт: “1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт “... энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан ...”, 49 дүгээр зүйлийн 49.1.5 дахь заалтад “энэ хуулийн 48.2-т заасан “А” жагсаалтаас дараах нэр дэвшигчдийг хасаж, хасагдсан нэр дэвшигчдийн авсан саналын хувиудын нийлбэрийг тухайн жагсаалтад үлдсэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчид тэнцүү хуваан шилжүүлэн нэмж жагсаалт /цаашид “В” жагсаалт” гэх/-ыг гаргах:”, 49.1.5.а заалтад “санал өгсөн сонгогчдын 28-аас доош хувийн санал авсан нэр дэвшигч;”, 49.1.5.б заалтад “санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бие даан нэр дэвшигч;”, 49.1.5.в заалтад “санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бөгөөд улсын хэмжээнд таваас доош хувийн санал авсан нам, эвслээс нэр дэвшигч.”, 49.1.6 дахь заалтад “тойрог бүрээр гаргасан 49.1.5-д заасан “В” жагсаалтад орсон, энэ хуулийн 48.2, 48.5-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчдийг нам, эвсэл бүрээр нь, “В” жагсаалт дахь авсан саналын хувиар нь
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5