393 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дараалалд оруулах ба тэдгээр нэр дэвшигчдийн дараа...” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж... сонгоно.” гэснийг тус тус зөрчсөн байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дээрх заалтуудыг хүчингүй болгосугай. 2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.5.в заалтад хамаарах “Тайлбар: Энэ хуулийн 48.5-д заасны дагуу дахин санал хураалтад орсон боловч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчийн “В” жагсаалт дахь өөрийн авсан саналын хувь нь анхны санал хураалтын саналын хувь байна.” гэснийг хүчингүй болгосугай. 3.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай. ...” гэсэн байна. Тав. Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийн үндэслэх хэсэгт: “1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн үзэл баримтлалыг тодорхой болгох үүднээс Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын болон Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэлийг судлан үзэхэд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын хуралдаанаар Улсын Их Хурлыг бүрдүүлэхэд хэрэглэх сонгуулийн хэлбэрийн талаар хэлэлцэж санал хураалт явуулж байжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5