391 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалтад “тойрог бүрээр гаргасан 49.1.5-д заасан “В” жагсаалтад орсон, энэ хуулийн 48.2, 48.5-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчдийг нам, эвсэл бүрээр нь, “В” жагсаалт дахь авсан саналын хувиар нь дараалалд оруулах ба тэдгээр нэр дэвшигчдийн дараа ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж ... сонгоно.” гэснийг тус тус зөрчсөн байна. …” гэжээ. Дөрөв. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 03 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт: “1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсгийн зохицуулалт нь Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох боломжийг олгож байгаагаараа зарим нэр дэвшигч нарт давуу байдал бий болгон Үндсэн хуульд заасан хуулийн өмнө эрх тэгш байх болон сонгуулийн шууд сонгох зарчмын агуулгыг алдагдуулсан байна. 2.Мөн Улсын Их Хуралд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчид өгсөн санал хоёр удаа буюу сонгуулийн олонхийн болон хувь тэнцүүлэх хэлбэрт тус тус үнэлэгдсэнээр, намын нэрээр өгсөн сонгогчдын санал эзэнгүйдэн улс
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5