388 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Харин Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2016 оны 05 дугаар дүгнэлтдээ Улсын Их Хурлын сонгуулийг хувь тэнцүүлсэн элемент бүхий тогтолцоогоор явуулах боломжийг хаасан үр дагавар үүсгэсэн гэж үздэг. Үндсэн хуулийн цэц дээрх дүгнэлтийг гаргахдаа тэр үеийн Ардын Их Хурлын чуулган дээр санал хураалгасан томьёоллыг бус Улсын Бага Хурлын чуулганы хуралдаан дээр санал хураалгасан томьёоллыг барьсан нь үндэслэл бүхий шийдвэр гаргасанд эргэлзээ төрүүлдэг бөгөөд Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэлээс харахад тусгайлан сонгуулийн тогтолцооны талаар санал хураагаагүй байна /1991.12.04/. Мөн 2019 оны Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс төрийн намуудаар хэлэлцүүлэх үед болон хожим Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг улс төрийн намуудаар хэлэлцүүлэх үед ч мөн л Улсын Их Хурлын сонгуулийг холимог, эсхүл сонгуулийн хувь тэнцүүлсэн / пропорциональ/ тогтолцоогоор явуулах асуудлыг Үндсэн хуулиар зохицуулах нь зүйтэй гэсэн санал удаа дараа ирж байсан. Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг парламентын ардчилал, улс төрийн намуудын төлөвшлийг дагаж, байнгын хөгжил хөдөлгөөнд авч үзэх нь зайлшгүй ба 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ төрийн эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах, парламентын ардчиллыг хөгжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах, төрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилгоор сонгуулийн тогтолцоог сайжруулах, боловсронгуй болгох, Улсын Их Хурлын гишүүний тоог нэмэгдүүлэх, үүнтэй уялдуулан Улсын Их Хурлын гишүүний албыг давхар хашиж байгаа Засгийн газрын гишүүний тоонд тавих хязгаарыг авч үзэх талаар хэлэлцүүлгийн үед саналууд гарч байсан. Энэ хүрээнд 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлэхэд Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг “4.Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж өөрчлөн найруулахаар тусгасан байсан боловч хэлэлцүүлгийн явцад хэд хэдэн саналын хувилбар гарч хэлэлцэгдэн улмаар “... сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5