387 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар дахин хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрх бүхий байгууллага, албан тушаалтан байдаггүйд оршино. Өөрөөр хэлбэл, Цэцийн шийдвэр гармагцаа хуулийн хүчин төгөлдөр болж биелэгдэх хүчин чадалтай, тухайн асуудлаар цаашид нийтээр дагаж мөрдөх, удаан хугацаанд үйлчлэх жишиг тогтоох хандлагатай байдгаараа бусад байгууллагын шийдвэрээс ялгаатай, мөн тэр хэрээр иргэд болон албан тушаалтан, нийт нийгэмд нөлөөлөл ихтэй байдаг билээ. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... Хэрэв эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэж болно.” гэж заасан. Энэ агуулгаараа Цэц санаачилгаараа маргаан үүсгэж байгаа биш, урьд эрх бүхий субьектийн гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлт бүхий үүссэн маргааныг Үндсэн хуулийг хамгаалах чиг үүргийнхээ дагуу дахин хянаж байгаа ажиллагаа гэж үздэг. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг биелүүлээгүй, эсвэл хууль зүйн хувьд бүрэн биелүүлэхгүйгээр хэлбэрийн төдийд хэрэгжүүлэх, ташаа ойлгож мушгин гуйвуулсан бол тухайн шийдвэрийн хууль зүйн үр нөлөө, нийгэмд гүйцэтгэх үүрэг тодорхой хэмжээнд буурах, эрх зүйн хийдэл үүсэх зэрэг сөрөг үр дагавартай гэж үздэг учраас Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд сонгуулийн хууль тогтоомжийг батлан гаргахдаа дүгнэлтэд дурдсан асуудлыг агуулгаар нь сэргээлгүй, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримталсан болно. 2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2012 оны 02 дугаар дүгнэлт болон 03 дугаар тогтоолдоо сонгуулийн холимог тогтолцоо нь Үндсэн хуулийг ялангуяа шууд сонгох эрхийг зөрчсөн гэсэн шийдвэр гаргаагүй, харин дүн гаргахад санал шилжүүлэх зохицуулалтыг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, 2012 оны сонгуулийг мажоритар болон пропорциональ буюу хувь тэнцүүлэх тогтолцоог хослуулан хосолмол тогтолцоогоор явуулж, Улсын Их Хурлын 76 гишүүний 48-ыг нь мажоритар тогтолцоогоор буюу олон мандаттай томсгосон тойргоос, үлдсэн 28-ыг нь нам, эвслийн төлөө санал өгч пропорционалиар сонгосон.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5