389 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн заалтаар эцэслэн баталж сонгуулийн хуулийн талаарх эрх зүйн шинэ орчин бүрдсэн болно. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлж эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх шаардлагын хүрээнд хоёрдмол агуулга бүхий хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоол, 2016 оны 05 дугаар дүгнэлт, Улсын Их Хурлын 2016 оны 38 дугаар тогтоолыг хэлэлцэн хүчингүй болгох шаардлага тулгараад байна. Үндсэн хуулийн цэцийн дээр дурдсан хоёр өөр агуулга бүхий шийдвэрийг Үндсэн хуулийн цэц эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу сонгуулийн тогтолцооны асуудлыг сонгох боломжтой болохыг энэ дашрамд дурдах нь зүйтэй. Иймд Үндсэн хуулийн цэц дээрх өөр хоорондоо зөрчилтэй Үндсэн хуулийн цэцийн болон Улсын Их Хурлын шийдвэрийг эцэслэн шийдвэрлэхийг хүсье.” гэсэн байна. Гурав. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийн үндэслэх хэсэгт: “1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсгийн зохицуулалт нь Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох боломжийг бий болгон хуульчилснаараа зарим нэр дэвшигч нарт давуу байдал бий болгон Үндсэн хуульд заасан хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын агуулгыг алдагдуулсан байна. 2.Түүнчлэн сонгуулийн эрх бүхий иргэд нэгэнт сонголтоо хийсэн байтал дээрх зохицуулалт нь Улсын Их Хурлын 26 тойрогт нэр дэвшээд тус тусын тойрогт ялагдал хүлээсэн боловч 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч улс төрийн нам, эвслийн жагсаалтад шилжин орсноор Улсын Их Хурлын гишүүний мандат
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5