386 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хувьдаа үзэж байна. Харамсалтай нь Үндсэн хуулийн цэцийн дээр дурдагдсан салаа утга бүхий, эсрэг тэсрэг шийдвэрүүдийн улмаас хууль тогтоох байгууллагад болон нийгэмд эргэлзээ тээнэгэлзэл, эрх зүйн тодорхойгүй байдал үүсэж сонгуулийн тогтолцоог дэлхийн парламентын ардчилалтай улсуудын сайн жишигт нийцүүлэн сонгон хуульчлах боломж нөхцөл хязгаарлагдаад байна. Монгол Улсын Үндсэн хуулийг анх 1992 онд батлах үед Улсын Их Хурлын 76 гишүүнийг тухайн үеийн сонгуулийн насны иргэдийн тоонд үндэслэн харьцуулж нэг гишүүн 15-20 мянган сонгогчийг төлөөлнө гэсэн зарчмаар оруулсан байдаг. 1992 онд 2.1 сая хүн амтай байсан бол өдгөө 3.3 сая хүн амтай болж 1 гишүүн дунджаар 42.7 мянган хүн амыг төлөөлөх болсон байна. Тиймээс судлаачид Улсын Их Хурлын гишүүдийн тоог хүн амын тоотой уялдуулан, төлөөллийн зарчмыг илүү сайн хангуулах үүднээс нэмэх, цаашид Үндсэн хуулийн хүрээнд уг асуудлыг авч үзэх бодит шаардлага бий болсон гэж үздэг. Сонгогчдын тoo 2-3 дахин өссөн өнөөгийн нөхцөлд төлөөллийн зарчим хангагдахгүй байдалд хүрч, хэт олон сонгогчийг нэг гишүүн төлөөлөх нь төр, иргэний хоорондын эргэх холбоог ч алдагдуулна. Үндсэн хуулийн суурь үзэл санаа, зарчмаар нөхцөлдөж буй эдгээр шаардлагуудыг гишүүдийн тоог нэмэгдүүлснээр хангах боломжтой бөгөөд сонгуулийн тогтолцооны сонголт болон сонгох эрхийн баталгааг хангахад энэ нөхцөлийг анхааран үзэх ёстой. Иймд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүдийн зөрчилтэй агуулгыг нэг мөр болгож, эрх зүйн тогтвортой, тодорхой байдал үүсгэхийн тулд маргааныг дахин хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцэд дараах агуулгатай тайлбарыг ирүүлжээ. Үүнд: “1.Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоол, 2016 оны 05 дугаар дүгнэлттэй холбоотойгоор сонгуулийн тогтолцоог Улсын Их Хурал шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудал үүссэн. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа билээ. Үндсэн хуулийн цэцийн хяналтыг дээд хяналт гэдгийн учир нь Үндсэн хуулийн цэцийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5