385 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гэтэл Монгол Улсын Их Хурал 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаар тогтоолоороо магадгүй улс төрийн хуйвалдаан, тохиролцооны улмаас Үндсэн хуулийн суурь үзэл санааг илэрхий буруу тайлбарласан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч энэхүү дүгнэлтийг дэмжсэн эсэх, тухайн дунд суудлын хуралдаанд оролцоогүй дөрвөн гишүүн үүнийг хэрхэн шийдвэрлэх байсан эсэхийг тогтоох боломж буюу Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар уг Үндсэн хуулийн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжийг олгоогүй байна. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаар тогтоолд үндэслэн тухайн үеийн Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтууд, мөн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг зэргийг батлах явцад сонгуулийн олонхийн тогтолцоог л Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэц хүлээн зөвшөөрнө гэсэн эрх зүйн төөрөгдөлд хууль тогтоогчид буюу Улсын Их Хурлын гишүүд хөтлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлт болон “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 03 дугаар тогтоолоор Улсын Их Хурлыг сонгон байгуулахад хувь тэнцүүлэх сонгуулийн тогтолцоо Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн болохыг Үндсэн хуулийн цэц тогтоосон байна. Нөгөө талаас 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэхүү асуудалтай холбогдсон шинэ учир байдал үүссэн буюу Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тодорхой нэмэлт, өөрчлөлт орж, “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. ...” гэсэн заалт батлагдсан. Энэхүү заалтын “журам” гэдэгт сонгуулийн тогтолцоо бүхэлдээ илэрхийлэгдэж байгаа гэж үзэж болох бөгөөд хууль тогтоогч эдүгээ сонгуулийн хувь тэнцүүлэн сонгох, холимог, хосолсон тогтолцооны хувилбаруудаас сонгон хэрэглэж болох бүрэн эрх нь нээгдсэн гэж үзэх нөхцөл байдал үүссэн гэж би
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5