384 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Монгол Улсын иргэн Т.Доржханд, Д.Үүрцайх нар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл, нэмэлт тайлбар гаргасан байна. Үүнд: “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэлүүдээс үзэхэд хэд хэдэн Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтэд үндэслэн Үндсэн хуулиар сонгуулийн тогтолцоог зөвхөн олонхийн тогтолцоо байхаар тогтоосон гэсэн төөрөгдлийг үүсгэсэн үг, мэдэгдлийг олонтаа гаргасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар дүгнэлтээрээ Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан /эдүгээ хүчин төгөлдөр бус болсон/ Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасны “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... шууд ... сонгоно.”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэснийг тус тус зөрчсөн байна.” хэмээн шийдвэрлэжээ. Дээрх дүгнэлтийн үндэслэлд сонгох эрхийн шууд байх зарчмыг “... аль нэг намд бус нэр дэвшигч иргэнд өөрт нь саналаа өгөх замаар Улсын Их Хурлын гишүүнийг сонгох агуулгаар хуульчилсан ...”, “... ямар нэг байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр дамжуулан дам сонгохгүйгээр, сонгогч саналаа аливаа этгээдээр төлөөлүүлэхгүйгээр өөрөө биечлэн, шууд гарган сонгохыг ойлгоно. ...” хэмээн дэлхийн аль ч улсын үндсэн хуулийн эрх зүйн онол сургаалд урьд өмнө дурдагдаж байгаагүй агуулгаар тайлбарласан. Ийнхүү тайлбарласан нь Үндсэн хуулийн Удиртгал хэсэгт “... хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх ...” гэж тодорхойлогдсон Монголын ард түмний эрхэм зорилго, Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санаатай нийцэхгүй юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5