380 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй. ...” гэснийг зөрчиж болохгүй гэж үзэж байна.” гэжээ. Дөрөв. Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.5 дахь заалтад “шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан огцруулах сахилгын шийтгэл хүлээсэн, эсхүл огцорсонд тооцогдсон, ...” бол өмгөөлөгчийн шалгалтад оруулахаас татгалзахаар тодорхой хуульчилсан бөгөөд энэхүү хориглосон заалт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох” эрхийг зөрчөөгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах, хөдөлмөрийн насны иргэнд хамаарах заалт бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуульд орсон энэхүү хориглосон заалт нь шүүн таслах ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, шүүхийн хараат бус байдлыг хамгаалах хуулийн зохицуулалт гэж үзэж байна.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт “Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.” гэж заасан нь шүүгчийн бүрэн эрх, онцгой чиг үүрэг, ёс зүй, хариуцлагатай холбогдуулан эрхэлж байсан албан тушаалын онцлогоос нь шалтгаалан өмгөөлөгчөөр ажиллахыг хориглосон зохицуулалт байна. 2.Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1958 оны 6 дугаар сарын 25-ны өдөр баталж, 1960 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүчин төгөлдөр болсон /Монгол Улс 1969 оны 5 дугаар сарын 10-ны өдөр соёрхон баталсан/ Алагчилахгүй байх (Ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцын 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэсэн ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг “алагчилах” хэмээх ойлголтод хамааруулахгүй.” гэж заасан. Шүүгчийн гүйцэтгэж
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5