379 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтыг зөрчөөгүй.” гэсэн байна. Гурав. Монголын Хуульчдын Холбооноос Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь шүүгчийн ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалттай холбоотой байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд албан тушаалаас чөлөөлөгдсөний дараах хязгаарлалтыг тусгасан бөгөөд тус зүйлийн 21.1 дэх хэсэгт “Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсч болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” гээд 21.1.1 дэх заалтад “урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах;”, 21.1.2 дахь заалтад “урьд ажиллаж байсан байгууллагатай гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх;”, 21.1.3 дахь заалтад “урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх.” гэж заасан. Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “Хуульчийн мэргэжлийн дүрмээр хуульч, үйлчлүүлэгч, хуульчид хоорондын харилцаа, хуульчдын нийтийн өмнө хүлээх үүрэг, ашиг сонирхлын зөрчил, нууцлал, эрх хэмжээ, хараат бус байдал болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдсон бусад харилцааг зохицуулна.” гэж заасан бөгөөд Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд хуульч үйлчлүүлэгчид хууль зүйн үйлчилгээ үзүүлэх нь тухайн хуульчид ашиг сонирхлын зөрчил бий болгохоор байвал үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.” гэж заасан. Дээрх хууль, дүрмийн зохицуулалтын дагуу ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг зохицуулах боломжтой байх бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүснэ гэх шалтгаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5