Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

381 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байгаа мэргэжлийн үйл ажиллагааны онцлогтой холбогдуулан, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг баталгаажуулах хүрээнд хийсэн дээрх хязгаарлалт нь алагчилах хэмээх ойлголтод хамаарахгүй байна. 3.Шүүгчийн бүрэн эрх, чиг үүргийн онцлог, ёс зүй, хариуцлага, мөн гүйцэтгэж байгаа мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан тухайн албан тушаалаас огцорсон бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор заасан нь тэгш эрхийн зарчмыг хөндөөгүй байх бөгөөд ийм хязгаарлалтыг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог бусад этгээдэд нийтлэг байдлаар тогтоосон байна. Тодруулбал, Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт энэ талаар тодорхой зохицуулалтыг тусгажээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг нь шүүгчээр ажиллаж байсан иргэний өмгөөллөөс бусад ажил, үйлчилгээ эрхлэх эрхийг хязгаарлаагүй бөгөөд шүүгч болон өмгөөлөгчийн үйл ажиллагааны мөн чанар, чиг үүрэг, хамрах хүрээтэй нь уялдуулж тогтоосон зохицуулалт байх тул Үндсэн хуулиар хамгаалагдсан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хөндөөгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1.Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсгийн “Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй. ...” гэж заасанд тус тус нийцсэн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5