Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

378 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 6.Мэдээлэл гаргагч Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хуулиудыг шинэчлэн найруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нийцүүлээгүй тухай мэдээлэлдээ дурдсан байсан. Гэтэл Улсын Их Хурлаас хууль хоорондын уялдааг хангах зорилгоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.5 дахь заалтад шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан огцруулах сахилгын шийтгэл хүлээсэн, эсхүл огцорсонд тооцогдсон бол түүнийг өмгөөлөгчийн шалгалтад оруулахгүй байх нэмэлтийг хийсэн байгаа. Харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн тухайд уг хууль нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой суурь харилцааг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, огцорсон, тэтгэвэртээ гарсан шүүгч зөвхөн шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсгэнэ. Харин хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, зөвлөмж, дүгнэлт гаргах, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх зохиох, төрийн болон бусад байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх зэрэг хууль зүйн мэргэжлийн бусад үйл ажиллагааг эрхлэх боломжтой гэж үзсэн учраас уг хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно. Иргэд олон нийтийн дунд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах салбарын нэр хүнд унасан өнөө үед Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүхэд итгэх итгэлийг сэргээх, шударга бус үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүмүүсийн албан тушаалын болон ажил, мэргэжлийн онцлог, хэрэгжүүлэх чиг үүргийг харгалзан ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлагыг хангахад чиглэгдсэн тусгай шаардлага, шалгуурыг тэдэнд тавьж холбогдох хуулиудад бэхжүүлсэн нь Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд бодлогын чанартай шийдсэн асуудал юм. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5