377 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бүхий этгээд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх нь шүүгчид нөлөөлөх боломжийг нээж байгаа хэрэг юм. 4.Огцорсон, тэтгэвэрт гарсан шүүгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хуулиар хязгаарласан нь тухайн этгээдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан бусад эрхийг хөндөхгүй, өмгөөллөөс бусад ажил, үйлчилгээ эрхлэх эрх нь нээлттэй байна. ... Өөрөөр хэлбэл, албан тушаалтан нь иргэнийхээ хувьд Үндсэн хуульд заасан эрхээ тэгш, ялгаварлан гадуурхагдалгүйгээр эдлэх боловч “шүүгч” гэдэг албан тушаалтны хувьд эдэлж байсан бүрэн эрх, ёс зүй, хариуцлагатай холбоотойгоор албан тушаалынх нь онцлогоос шалтгаалан зөвхөн өмгөөлөгчөөр ажиллахыг хориглосон хязгаарлалтыг хуулиар тавьж болно гэж үзэж байна. Хууль тогтоогч эрх зүйн байдлын хувьд илт давуу нөхцөл бүхий буюу эрх нөлөө, давуу байдлаа ашиглах боломжтой субъектэд ийнхүү ялгаатай хуулийн зохицуулалт хэрэглэж, холбогдох шаардлагыг хуулиар тавих нь эрх зүйт төрийн суурь зарчмуудын нэг бөгөөд энэ нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах, шүүхийн нэр хүнд, шүүгчийн хараат бус байдлыг хангах зарчмыг хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, ... -ыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй.” гэсэн байна. Эндээс үзэхэд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд ч иргэдийн эрх, ашиг сонирхлыг шүүхэд төлөөлөх этгээдэд хуулиар хязгаарлалт, шаардлага тавих нь зүй ёсны хэрэг бөгөөд үүнийг ялгаварлал гэж үзэхгүй болохыг баталгаажуулж байна. 5.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчим нь аливаа этгээдэд адил шударга, хүндэтгэлтэй хандаж, хуулийг чанд, нэг мөр хэрэглэх агуулгыг илэрхийлдэг. Тодорхой тохиолдолд буюу субъектийн эрх зүйн байдал, нийгэмд үзүүлэх нөлөөг харгалзан ялгаатай зохицуулалтыг хийх нь “хуулийн өмнө эрх тэгш байх” зарчмыг хөндөхгүй бөгөөд харин ч шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүгчдийг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх агуулгаараа нийгэмд илүү эерэг үр нөлөө үзүүлэх зохицуулалт болж, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5