Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

376 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эдлэх бөгөөд хуулийг дээдэлсэн, гагцхүү хуульд захирагддаг шударга шүүхэд хандаж зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө хамгаалуулж байгаадаа итгэл дүүрэн байх болно. Ийнхүү хууль тогтоогчийн хувьд Үндсэн хууль болон олон улсын баримт бичигт заасан дээрх суурь зарчмуудыг хэрэгжүүлэх үүднээс цөөн хүн амтай, ажил хэрэгт танил талын нөлөөлөл их байдаг өөрийн орны онцлогийг харгалзан шүүгчийн хараат бус байдлыг хангах нэг нөхцөл болсон түүний үйл ажиллагааг гаднын нөлөөнөөс хамгаалах механизмыг бүрдүүлэх зорилгоор уг зохицуулалтыг хийсэн бөгөөд энэ нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл байсан билээ. 2.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгч хараат бусаар ажиллаж, зөвхөн хуульд захирагдаж, хууль хэрэглэдэг субъект мөртлөө хуульд тусгайлан зааж хориглосон мэргэжлийн, ёс зүйн, сахилгын зөрчил гаргаж огцорсон нь тухайн шүүгчийн мэргэжлийн болон хувь хүний ёс зүй, хандлага, хариуцлагынх нь илэрхийлэл болох юм. Шүүгч албан ажил төдийгүй хувийн амьдралдаа ёс зүйтэй байж, нийгмийн хүндэтгэл, итгэлийг авч, шүүгчийн хариуцлагыг ухамсарлан хэрэгжүүлж чадаагүй нь түүнийг цаашид мэргэжлийн хувьд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй, ёс зүйн шаардлага хангахгүй гэж үзэх үндэслэлтэй. ... Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэж байгаа өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрхийг хангахуйц мэргэжлийн өндөр мэдлэг, туршлага, ур чадвар, ёс зүйн хувьд шударга байх шаардлагыг хангаж чадахгүй бол шударга ёс, тэгш байдлыг хангасан байх Үндсэн хуулийн суурь зарчим алдагдахад хүрэх болно. 3.Шүүгч Үндсэн хуулиар хамгаалагдсан тусгай эрхтэй, түүнийг Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглосон. Өөрөөр хэлбэл, шүүгчийн өөрийн үйл ажиллагаанаас хамааралтай, Үндсэн хууль, бусад хуульд заасан эдгээр нөхцөл үүсээгүй тохиолдолд түүний шүүгчээрээ ажиллах баталгаа нь хангагдсан байдаг. Энэ нь тэтгэвэрт гартлаа буюу 20-40 жил шүүгчээр ажиллаж салбартаа танигдаж, нэр хүнд, танил тал, найз нөхдийн өргөн хүрээлэлтэй болох нөхцөлийг тухайн шүүгчээс үл хамааралтайгаар бүрдүүлэх учраас нөгөө талдаа ийм хүрээлэл

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5