Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

375 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Шүүгчийн мэргэжлийн үүрэг буюу шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч, хүний амьдралын, бизнесийн, улс орны хамгийн чухал маргаантай асуудлыг төрийн нэрийн өмнөөс шийдвэрлэдгийн хувьд түүнд төрийн бусад албан хаагчдад тавигддаг мэргэжлийн, сахилгын болон ёс зүйн шаардлагаас илүү өндөр шалгуур, шаардлага, хязгаарлалтыг тавьдаг. Шударга ёсны баталгаа болдог шүүгч нар олон нийтийн итгэлийг хүлээхүйц өндөр ёс зүйтэй байж, хараат бусаар ажиллах шаардлагатай байдаг. Дэлхийн өрсөлдөх чадварын үнэлгээгээр шүүхийн хараат бус байдлын хүрээнд манай улс дэлхийн 140 гаруй улсаас 2011 онд 122-т, 2016 онд 100-д жагсаж байсан бол 2018 онд 113-т, 2019 онд 120-д жагсаж буурч эрэмбэлэгдсэн байна. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хүрээнд шүүгчийн хараат бус байдал, шүүх дэх нөлөөллийг судлах зорилгоор 2019-2020 онд Монгол Улсын нийт 501 шүүгчээс авсан анкет судалгаагаар “танил тал, найз нөхдийн харилцааны журмаар гуйх” нөлөөлөл хамгийн өндөр буюу 40 орчим хувийг эзэлсэн байдаг. Мөн сүүлийн 3 жилийн хугацаанд шүүхийн хараат бус байдлыг үл хүндэтгэсэн зохисгүй үйлдлийг хамгийн олон удаа гаргасан субъектүүдээс өмгөөлөгч хоёрдугаарт буюу хэргийн оролцогчийн дараа эрэмбэлэгдсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж, Шүүхийн хараат бус байдлын талаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь зарчмын 2-т “шүүх аливаа хэргийг тал харалгүй, хэний ч нөлөөнд авталгүйгээр нотлох баримтад үндэслэн хуульд нийцүүлэн ... шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан. Эдгээр нь хэргийг шийдвэрлэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хэргийн оролцогчидтой харилцах харилцаанаас хамаарч шүүгчийг сэжиглэх, хардах, хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрөх үндэслэл бий болж болохыг илэрхийлж байна. Бусдын нөлөөнд автаагүй, хараат бус, шударга ёсыг эрхэмлэдэг шүүгчээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлж байгаа иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шударга шүүхээр шүүлгэх ...” гэсэн үндсэн эрхээ баталгаатай

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5