Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

373 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүгчийг 2 жилийн хугацаанд өмгөөлөгч хийхгүй, хуульчаар ажиллахдаа урьд шүүгчээр ажиллаж байсан нөлөөллийг сарниулах, мөн өмгөөлөгчийн шалгалтад орж өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг авах хууль зүйн зохицуулалтыг оруулан хязгаарласан гэж үзэж байна. Харин шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж заасан нь хуульчийн үндсэн эрхийг зөрчиж байна. Шүүгчийн албан тушаалаас огцорсон, өндөр насны тэтгэвэрт гарснаар тухайн хуульчийн Хуульчдын холбооны гишүүний эрх нь хүчингүй болох зохицуулалт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдаагүй, мөн хуульч хүн Өмгөөллийн тухай хуульд зааснаар өмгөөлөгчийн шалгалтад орох зохицуулалт нь хязгаарлагдаагүй байна. Тэгвэл 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Прокурорын тухай хуулийн иргэний эрхэд тавих хяналт болон ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалтад прокурор нь өндөр насны тэтгэвэрт гарсны дараа өмгөөлөгч хийж болохгүй гэсэн зохицуулалт байхгүй. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Өмгөөллийн тухай хуульд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгосон тохиолдолд тухайн хуульчийг бусад өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглосон, хязгаарласан зохицуулалт байхгүй. Мөн бусад хуульч нарын хувьд ч тухайн ажил албан тушаалаа эрхлэхээ больсны дараа өөр ажил, албан тушаал эрхлэхийг нь хориглосон, хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй байхад шүүгчийг онцгойлон өндөр насны тэтгэвэрт гарснаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоод байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Прокурор өндөр насны тэтгэвэрт гарсны дараа өмгөөлөгчөөр ажиллах боломж хуульд байгаа, мөн өмгөөлөгч сайн дурын даатгалд хамрагдаж өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг нь хуулиар хориглоогүй, нарийвчлан зохицуулагдсан Өмгөөллийн тухай хуулиар нээлттэй байхад шүүгчийг онцгойлон өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон нь Үндсэн хуулийн дээрх зүйл, заалтуудтай нийцээгүй байна. Шүүгчээр ажилласан хуульчийг илтэд ялгаварлан гадуурхаж, хууль зүйн үндэслэлгүй. Шүүгчийн албан тушаал эрхлэхээ болсны дараа өмгөөлөгчөөр ажиллахад шүүхэд нөлөөлнө гэх мэт тодорхой асуудлаар таамаглал төдий зүйл дэвшүүлэн эрхийг нь зөрчсөн хуулийн заалтыг Улсын Их Хурлаас батлан гаргаж байгаа нь өөрөө Үндсэн хуульд нийцэхгүй, Үндсэн хуулийн зарчимд харшилсан байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5