372 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй. ...” гэж заасанд тус тус нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Т.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт “Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй.” гэж заасантай тус тус нийцээгүй тул уг заалтыг хүчингүй болгуулахаар мэдээлэл гаргаж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад ““Хуульч” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг;”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн үйл ажиллагаа нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрөлд хамаардаг. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх заалтад зааснаар шүүгчид тавих болзол шаардлагад “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;” гэж зааснаас үзэхэд шүүгч нь бусад хуульчийн адил Хуульчдын холбооны гишүүн бөгөөд шүүгчээр томилогдохдоо хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байхаар органик хуульд зохицуулсан байна. Тэгвэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Прокурорын тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээд нь прокуророор томилогдож, өмгөөлөгчийн шалгалт өгч өмгөөлөгчөөр ажиллахаар зохицуулсан хуулиуд одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт “Өөрийн хүсэлтээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.” гэж заасан бөгөөд энэ нь тухайн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5