Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

361 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг маргаан үүсгэн хянан шийдвэрлэж өгнө үү.” гэсэн байна. Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... 1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” болон Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэснийг зөрчөөгүй байна. Учир нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.2 дахь заалтад “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох, өөрчлөх талаархи санал, хүсэлт;” гаргах нь нээлттэй байгаа учраас хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч оролцох эрх нь хангагдаж байна. 2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... шударга шүүхээр шүүлгэх ...” гэснийг зөрчөөгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд энэ нь хэрэгжиж буй бөгөөд буцаасан тохиолдолд хохирогч, түүний өмгөөлөгчийн эрхийг хөндөхгүй, эцсийн шийдвэр биш юм. Иймд шударга шүүхээр шүүлгэх болон хохирогч, түүний өмгөөлөгч нь гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй, харин нээлттэй юм. 3.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн нь гэмт хэргийн зүйлчлэлд яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн эрхийг хөнддөг учраас эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхийг нээх мөн гэм буруугүй шийдвэрт хохирогчийн эрх хөндөгдөх учраас аль аль нь шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхээр хангагдаж байна. Иймд Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5