362 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ. Дөрөв. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 1 дүгээр зүйлд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. ...”, 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. ...” гэж тус тус заасан. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... оролцогч улс бүр нутаг дэвсгэртээ болон харьяалалдаа байгаа бүх хүний энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн буюу бусад байдлаар ялгаварлахгүйгээр хүндэтгэн хангах үүрэгтэй.”, мөн Пактын 26 дугаар зүйлд “Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс аливаа байдлаар алагчилах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчилахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой.” гэжээ. Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн гэрээний хороодын Ерөнхий зөвлөмж нь гэрээний зүйл, заалтыг тайлбарласан албан ёсны эх сурвалж юм. Тухайлбал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Хорооны 1989 оны 18 дугаар Ерөнхий зөвлөмжийн 1-д “үл ялгаварлан гадуурхах, хуулийн өмнө эрх тэгш байх болон аливаа ялгаварлан гадуурхалтгүй ижил хэмжээний хуулийн хамгаалалтад байх нь хүний эрхийн хамгаалах суурь ба ерөнхий зарчим юм.” гээд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын дээрх заалтууд нь хуулиар ижил хамгаалуулах эрхийг бүх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5