360 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 2 дахь хэсэгт хэргийг прокурорт буцаасан шийдвэрт эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрх зөвхөн прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид олгогдсон байх бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг прокурорт буцааж буй шүүхийн шийдвэр болох шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийг хуулиар хязгаарласан гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад Монгол Улсын иргэн “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. ...” талаар хуульчилсан. Үндсэн хуулиар олгогдсон дээрх эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хязгаарлаж буй нь Үндсэн хуулийн дээрх заалттай нийцэхгүй байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасантай нийцэхгүй байна. Учир нь төр хүний эрхийн баталгааг хангах, хүний эрхийн зөрчилтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах үүрэгтэй байтал зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжийг нь ердийн хуулиар хязгаарласан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна гэж үзэж байна. Нөгөө талаас эрүүгийн хэргийн бусад оролцогчид болох яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокурорт хэргийг буцаах тухай шүүхийн шийдвэрт гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг олгосон атлаа хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид энэхүү эрхийг олгоогүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасантай нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5