359 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүлээн авахаас татгалздаг. Ер нь яллагдагч, түүний өмгөөлөгч тухайн тохиолдолд гомдол гаргах эрхтэй юм бол хохирогч, түүний өмгөөлөгч ч гэсэн гомдол гаргах эрхтэй байвал хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зорилго, зорилт хангагдана гэж үзэж байна. Яллагдагч, түүний өмгөөлөгч, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, гомдол гарган хэлэлцүүлдэг харин хохирогч, түүний өмгөөлөгч тухайн тохиолдолд гомдол гаргах эрхгүй, гомдлоо хэлэлцүүлж чадахгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан шударга шүүхээр шүүлгэх гэсэнтэй нийцээгүй гэж үзэж байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн тухай мэдээлэлд маргаан үүсгэж, Цэцийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэр гаргаж өгнө үү.” гэсэн байна. Хоёр. Монгол Улсын иргэн Э.Түмэнбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй.” гэж заасан. Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах, эсхүл хэргийг прокурорт буцаах шийдвэрийн аль нэгийг гаргахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан. Шүүхээс гарах дээрх шийдвэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч гомдол гаргах боломжоор хангагдсан байх учиртай. Ялангуяа хэргийг прокурорт буцаах шийдвэрийн тухайд хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөөлөл үзүүлдэг, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломж нь цаг хугацааны хувьд удааширдаг, хохирогчийг залхаадаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5