Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

358 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Монгол Улсын иргэн Ц.Гансүх, Г.Батболд нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13 дахь заалтад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгохоор зохицуулсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь Монгол Улсад хууль ёсоор оршин сууж байгаа тохиолдолд эрх тэгш гэсэн үг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй, харин хохирогч, түүний өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг тусгаж өгөөгүй, хязгаарласан байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг анх батлагдахдаа хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй гэж байсныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар”, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч” гэж нэмэгдсэн. Практик дээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд хэргийг прокурорт буцаасан тохиолдолд яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тэр бүр гомдол гаргадаггүй. Харин энэхүү шийдвэрийн улмаас хамгийн их хохирч үлддэг, хэргээ шүүхэд шилжүүлэх хүсэл сонирхолтой, эрх ашиг нь хөндөгддөг этгээд бол хохирогч байдаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, гаргуулах, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах хугацаа сунжирч удааширдаг. Хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, гомдол гаргасан тохиолдолд анхан шатны шүүх гомдол гаргах эрхгүй гэх үндэслэлээр гомдлыг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5