350 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “… буюу Цэцийн аль нэг гишүүн …, санал ...” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага гэж тодорхойлсон байна. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг Үндсэн хуулиар баталгаажуулан, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.” гэж тус тус заажээ. 2.Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн Цэц, түүний гишүүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.”, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Цэцийн гишүүд эрх тэгш байна.” гэж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа Цэцийн гишүүн аливаа байгууллага, албан тушаалтан, бусад иргэнээс хараат бус байж, гагцхүү Үндсэн хуульд захирагдан, дотоод итгэлээрээ асуудлыг шийдвэрлэнэ.”, 2 дахь хэсэгт “Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэхдээ аль нэг этгээдийг төлөөлөхгүй.”, 3 дахь хэсэгт “Албан тушаалтан, иргэн хэн боловч Цэцийн гишүүнээс маргаан хянан шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шахалт дарамт үзүүлэх, бусад хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.” гэж тус тус хуульчилж, Цэцийн гишүүний Үндсэн хуулиар баталгаажсан хараат бус байдлын баталгааг тогтоосон байна. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүд эрх тэгш байж, ямар ч байгууллага, албан тушаалтан, иргэнээс хараат бусаар маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөвхөн Үндсэн хуульд захирагдаж, асуудлыг шийдвэрлэхээр, нөгөө талаас албан тушаалтан, иргэн хэн боловч Цэцийн гишүүнээс
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5