351 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл маргаан хянан шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шахалт дарамт үзүүлэх, бусад хэлбэрээр нөлөөлөхийг хориглохоор хуульчилжээ. 3.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт иргэдээс ирүүлсэн өргөдөл, мэдээллийг урьдчилан шалгаад Үндсэн хуульд захирагдан, дотоод итгэлээрээ асуудлыг шийдвэрлэж гаргасан Үндсэн хуулийн цэцийн гишүүний маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан, эсхүл үүсгэсэн шийдвэрийг адил тэгш эрх бүхий Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч, санал бичгээр гаргаж болохоор заасан байна. Дээрх хуулийн үзэл баримтлал болон хэлэлцэн баталсан Улсын Их Хурлын холбогдох хуралдааны тэмдэглэлээс үзэхэд ийнхүү хуульчилсан үндэслэлийг Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг бий болгох зорилготой гэсэн нь олон улсын нийтлэг жишигт нийцээгүй, Үндсэн хуулийн эрх зүйн орчин үеийн номлолд харшилж байна. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн маргааныг хянан шийдвэрлэдэг байгууллага болохын хувьд үйл ажиллагааны дотоод хяналтыг бий болгох нь Цэцийн гишүүдийн тэгш эрхийг хөндөж, улмаар хараат бус байдлын баталгааг алдагдуулах нөхцөлийг үүсгэхээр байна. 4.Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаархи шийдвэрийг эс зөвшөөрч Цэцийн аль нэг гишүүн санал гаргахаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Цэцийн гишүүн ... өөрийн санал, дүгнэлтийг ... ямар нэгэн хэлбэрээр урьдчилан илэрхийлэхийг хориглоно.”, түүнчлэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэцийн гишүүн хянан шалгаж байгаа маргааны талаархи саналаа урьдчилан хэлэх, энэ талаар бусдад зөвлөгөө өгөх эрхгүй.” гэж заасантай нийцээгүй, эрх зүйн хувьд маргаантай байдлыг үүсгэж, хууль хоорондын зөрчилдөөнийг бий болгосон байна. 5.Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1985 оны “Шүүхийн хараат бус байдлын талаарх суурь зарчим”-ын 2 дугаар зүйлд “Шүүх аливаа хэрэг, маргааныг тал харалгүй, хэний ч нөлөөнд авталгүйгээр нотлох баримтад үндэслэн хуульд нийцүүлэн, хууль бус нөлөөлөл,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5