Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

349 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нээх, ингэснээр Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих ...” Цэцийн бүрэн эрхэд нийцэж байгаа эсэх асуудал хөндөгдөнө. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн хууль тогтоогч Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг 1997 онд батлан гаргахдаа маргаан үүсэх эсэх талаарх Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талуудын гомдлоор болон Цэцийн өөр гишүүний саналаар Цэцийн бага суудлын хуралдаанаар дахин хянуулах боломжтой байхаар хуульчилсан. Ингэснээр нэг талаас өргөдөл, мэдээлэл гаргагчийн эрхийг хамгаалахын зэрэгцээ Цэц шатлалгүй шүүх учир түүний үйл ажиллагаанд дотоод хяналтыг бий болгож, Цэцийн шийдвэр бодитой, үндэслэлтэй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна. 3.Цэцийн гишүүн нь өөрийн дотоод итгэл үнэмшлээр гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, шийдвэрээ гаргах бөгөөд харин хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайлбал, маргаан үүсэх эсэх асуудлыг хянан шалгах явцад хөндлөнгөөс оролцох, саналаа хэлэх, зөвлөх зэргээр шийдвэрт нь нөлөөлөх аливаа оролдлого нь түүний хараат бус байдалд халдаж байгаа илрэл болно. Цэцийн гишүүний шийдвэр гаргах үйл явцад бус харин гаргасан шийдвэрт Цэцийн өөр гишүүн санал гаргаж, улмаар Бага суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлүүлэх нь мэдээлэл гаргагчийн үзсэнчлэн гишүүний хараат бус байдалд халдаж байгаа бус, харин Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх зарчим, үзэл санааг хамгаалахад чиглэгджээ. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “… буюу Цэцийн аль нэг гишүүн …, санал ...” гэж заасан нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо аливаа этгээдээс хараат бус байж, шударга ёсыг тогтоох, Үндсэн хуулийг хамгаалах, Үндсэн хуульд хэр үнэнч, зарчимч гэдгээ харуулах боломжийг олгосон агуулгаараа хууль дээдлэх ёсонд, Цэцийн гишүүн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх боломж олгосон агуулгаараа Цэцийн гишүүний хараат бус байдлыг алдагдуулах биш, харин бэхжүүлэхэд чиглэгдсэн гэж үзэж байна. Дээр дурдсаныг үндэслэн Улсын Их Хурлаас 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдөр баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5