348 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн цэцэд иргэн, албан тушаалтны өргөдөл, мэдээлэл, хүсэлтээр маргаан үүсэх эсэхийг шийдвэрлэх ажиллагаа нь хянан шалгах ажиллагааны чухал үе шат бөгөөд энэ үе шатанд гаргах гишүүний шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх, Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй үндэслэл бүхий гомдол, мэдээллийг маргаан үүсэх шатанд хэрэгсэхгүй болгохоос, түүнчлэн маргагч талуудын хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх хууль зүйн боломжит бүхий л хамгаалалт, зохицуулалтыг бий болгохыг чухалчилдаг. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хууль зөрчсөн тухай иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авсан гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийж маргаан үүсгэх эсэхийг өөрийн санаачилгаар шийдвэрлэнэ.” гэж заасан нь Цэцийн гишүүнд хэрэг маргааныг бие даан шийдвэрлэх эрх мэдэл олгож байгаа хэдий ч нөгөө талаас Цэцэд маргаан үүсгэх эсэх асуудлыг дангаараа шийдвэрлэх, гишүүний үзэмжээс шалтгаалан асуудалд субьектив хандах, ойролцоо буюу нэг ижил төрлийн өргөдөл, мэдээллээр маргаан үүсэх эсэх асуудлаар гишүүд өөрт хуваарилсан өргөдөл, мэдээлэлд ялгаатай байр суурь илэрхийлж, шийдвэрлэсэн байх, ингэснээр Цэцийн үйл ажиллагааны нэгдмэл байдлыг алдагдуулах боломжийг бүрдүүлж болзошгүй. Хувь гишүүний хувьд шийдвэр гаргахад өөрийн үнэт зүйл, мэргэжилдээ үнэнч байж итгэл үнэмшилдээ захирагддаг хэдий ч бусад гишүүн нь үзэл бодол, дотоод итгэл үнэмшлээр асуудалд өөрөөр хандах, улмаар саналын зөрүү үүсэх тохиолдолд түүнийг харилцан зөвшилцөж ойлгох, ардчиллын зарчмаар буюу олонхоор шийдвэр гаргах нь маргааныг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж магадлах, үндэслэлтэй шийдвэр гаргахад чухал үр нөлөөтэй. Хувь санал гаргах боломжтой байх нь гишүүдийн дотоод хараат бус байдал буюу бусад гишүүдийн бие даасан байдлыг хамгаалах бодит илэрхийлэл болно. 2.Цэц Үндсэн хууль зөрчсөн тухай иргэдийн өргөдөл, гомдлын үндэслэлийг гүйцэд шинжлэн судлалгүйгээр “маргаан үүсгэх үндэслэл тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр маргаан үүсгэхээс татгалзах нь Үндсэн хууль зөрчсөн хэм хэмжээ, үйл ажиллагаа нь Цэцээр бүрэн шалгагдахгүйгээр маргаан үүсэх шатанд хэрэгсэхгүй болох боломжийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5