347 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэвийн үзэгдэл болж, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа алдагдахад хүргэх хор уршигтай. Үндсэн хуулийн цэцийн зохион байгуулалтын хэлбэр нь гагцхүү шат шатны хуралдаан бөгөөд нэг гишүүн нь нөгөө гишүүний гаргасан шийдвэрийг ганцаараа үгүйсгэн, улмаар хэрхэн хуралдах тухай дэг нь хуульд заагаагүй “3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаан” гэгчээр хэлэлцэх нь уг байгууллагын хамтын шийдвэр гаргадаг хууль ёсны зохион байгуулалтыг эвдэх аюултай. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн хэвийн үйл ажиллагааг саармагжуулах, улмаар улс төрийн нөлөөнд хялбархан автах, цаашилбал Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг улс төрийн зорилгоор эгүүлэн татах, огцруулах нөхцөл бий болж, Үндсэн хуулийн цэцийн хуулийн хүрээнд явуулах тогтвортой үйл ажиллагаа алдагдаж улмаар Үндсэн хуулийн цэц орших уу, эс орших уу гэсэн эрх зүйн хямралд хүргэх аюултай юм. Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “... буюу Цэцийн аль нэг гишүүн ..., санал ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, 3 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх тухай хянан хэлэлцэж, дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн байна. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... 1.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж, магадлан шийдвэрлэж Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгааг хангахад оршино.” гэж заасан.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5