Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

346 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Монгол Улсын иргэн Б.Мөнхзаяа Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “... Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, аливаа маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах бөгөөд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Албан тушаалтан, иргэн хэн боловч Цэцийн гишүүнээс маргаан хянан шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шахалт дарамт үзүүлэх, бусад хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.” гэж заасан билээ. Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдлыг Монгол Улсын Үндсэн хууль болон органик хуульд тодорхой заасан байхад Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд аль нэг гишүүн нь Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсэх эсэх тухай ижил тэнцүү эрхтэй бусад гишүүний гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч, санал гаргах нь тухайн шийдвэр гаргасан гишүүнээс маргаан хянан шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож, шахалт дарамт үзүүлж, бусад хэлбэрээр нөлөөлж байгаа хэрэг юм. Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцийн аль нэг гишүүн аливаа нэг улс төрийн нам, төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрчид, төдийгүй хөрөнгөлөг аж ахуйн нэгж, гадаад улсын тусгай албад, олон улсын төрийн болон төрийн бус бусад байгууллагын нөлөөнд автаж, Үндсэн хуулийн цэцийн өөр нэг гишүүнийхээ үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, улс орны эрх ашгийг умартах нөхцөл байдлыг бүрдүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдалд хор уршиг тарих эрсдэлийг бий болгохыг ч үгүйсгэх аргагүй юм. Үүний зэрэгцээ хуульд заасан энэхүү зохицуулалтаар бий болох “3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаан” нь зохион байгуулалтын талаасаа өргөдөл, мэдээлэл гаргагчийн гомдлоор хуралддаг Бага суудлын хуралдаанаас зарчмын хувьд өөр хэлбэртэй бөгөөд хэрхэн зохион байгуулж, хуралдах талаар хууль болон Үндсэн хуульд дурдах нь зүйтэй байна. Ийнхүү нэг гишүүн санал гаргах нь ашиг сонирхол, авлига, албан тушаалын хэрэгт сэрдэгдэх нэг нөхцөл бөгөөд ийм байдалд орохыг үгүйсгэхгүй юм. Ийм байдлаар нэг гишүүнийхээ шийдвэрт өөр нэг гишүүн нь “хориг” тавих хэлбэрээр санал бичгээр гаргах нь цаашид

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5