Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

342 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нөхцөл бий болгох мэдээллийг “нууц” зэрэглэлд хамааруулна.” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Төрийн болон албаны нууцыг дараахь үндэслэлээр ил болгоно:” гээд 19.1.4 дэх заалтад “мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан нь тогтоогдсон.” гэж тус тус хуульчилсан. Түүнчлэн, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 39 дүгээр зүйлд уг хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой хуульчилснаас үзвэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. ...” гэж заасан нь Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх эрхийг баталгаажуулсан байна.” гэжээ. Дөрөв. Мэдээлэл гаргагч, иргэн Т.Сумъяабазар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад мэдээллийн шаардлагаа ихэсгэсэн болно. Үүнд: “Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 12 дугаар сарын 01ний өдөр баталсан Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална.” гэж зохицуулсан. Энэ нь төрийн нууцтай холбоотой асуудлыг зөвхөн хуулиар тогтоож байх Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон шаардлагыг алдагдуулж, албаны нууцад хамаарах мэдээллийг хуулиар бус, харин гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч болох Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр баталж байна. Ийнхүү төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчим зөрчигдөж, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн тэнцвэрт байдлыг алдагдуулан, хуулийн биелэлтийг хангах учиртай Засгийн газар, Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэр, үзэмжээр Үндсэн хуулиар олгогдоогүй эрх хэмжээ, бүрэн эрхийг эдэлж, хэрэгжүүлэхэд хүргэсэн байна. Иймд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасны “... хууль дээдлэх ...” гэснийг, Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5