Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

343 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж заасны “... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэснийг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэж заасны “... хууль батлах ...” гэснийг тус тус зөрчиж буй тул хянан хэлэлцэж, дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1.“Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад “… Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” гэж заасны дагуу Улсын Их Хурлаас 1995 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хувь хүний нууцын тухай хууль, 1995 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Байгууллагын нууцын тухай хууль, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төрийн болон албаны нууцын тухай хуулийг тус тус баталсан байна. 2.Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална.” гэж хуульчилжээ. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн уг зохицуулалтаас үзэхэд үндсэн хуулийн эрх зүйн онолын суурь зарчмын дагуу Улсын Их Хурал хуулийн хүрээнд холбогдох бүрэн эрх, чиг үүргээ шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч Үндсэн хуулийн дагуу төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тодорхойлж, хэрхэн хамгаалахыг тогтоосон байна. 3.Монгол Улсын Үндсэн хуульд заасан мэдээлэл хайх, хүлээн авах иргэний үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд нууцалж үл болох албаны мэдээллийн хүрээ хязгаарыг тогтоох, нууцалсан шийдвэрт гомдол гаргах үндэслэл, журмыг нарийвчлан хуульчлах шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй. 4.Мэдээлэл гаргагч иргэн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад мэдээллийн шаардлагаа ихэсгэсэн байна. Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр магадлалд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйл, Хорин

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5