Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

341 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тушаалтан хуульд заасны дагуу зарим бүрэн эрхээ хууль, гэрээний үндсэн дээр шилжүүлэх боломжтой байдаг. Энэ суурь зарчим, ойлголт манай хууль тогтоомжуудад мөн тусгалаа олсон байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна.” гэж, 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.” гэж заасны дагуу Улсын Их Хурлаас баталсан зарим органик хуулиар Засгийн газар болон бусад байгууллагуудад хууль тогтоох бүрэн эрхийг шилжүүлж байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна.” гэж зааснаас үзвэл Улсын Их Хурал нь Засгийн газарт хууль тогтоох эрхийг шилжүүлэх боломжийг ийнхүү хуульчилсан байна. Төрийн болон албаны нууцын тухай хуулиар Засгийн газар тогтоохоор тусгайлан эрх олгож, заасны дагуу Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 246 дугаар тогтоол, мөн өдрийн 247 дугаар тогтоолоор төрийн болон албаны нууцтай холбогдох журам, жагсаалтыг тус тус батлан хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 3.Улсын Их Хурлаас баталсан Төрийн болон албаны нууцын тухай хуульд “албаны нууц” гэсэн ойлголтыг тодорхойлж, нууцад хамааруулах мэдээллийн шалгуурыг тогтоож, мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан бол ил тод болгох зохицуулалт, шалгуурын дагуу нууцалбал зохих мэдээллийг нууцлаагүйгээс үүдэх эрх зүйн үр дагаврыг нарийвчлан тусгаж, зохицуулсан болно. Тухайлбал, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтад ““албаны нууц” гэж задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг;” гэж, 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт “Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага бусад хуулийн этгээдийн ашиг сонирхол, үйл ажиллагаанд хохирол учруулах, эсхүл төрийн нууцад хамаарах мэдээллийг задруулах

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5