Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

340 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд хууль тогтоогчийн зүгээс нууц мэдээлэлд “албаны нууц” гэх ангиллыг шинээр бий болгон тодорхой шаардлага, шалгуур хангасан мэдээллийг албаны нууцад хамааруулах, албаны нууцын мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батлахаар Төрийн болон албаны нууцын тухай хуульд тусгаж, хуульчилсан. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” гэж заасан нь мэдээллийн ангилал, нууцын зэрэглэлийг хязгаарлаагүй бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагаанд хамаарах “албаны нууц”-ыг хуулиар тогтоож, хэрэглэхийг хориглосон хэм хэмжээ биш юм. 2.Төрийн байгууллагын албаны нууцад хамаарах мэдээлэл нь төрийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд бий болсон, нууцалбал зохих мэдээлэл байдаг бөгөөд задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах үр дагавартай байдаг. Иймд салбар, байгууллагын хэмжээнд нууцлах, төрийн нууцад хамаарах болон албаны нууцад хамаарах мэдээллийг тэр бүр хуулиар тогтоох, нэмэлт, өөрчлөлт оруулах боломж хязгаарлагдмал тул хууль тогтоогчийн зүгээс Үндсэн хуулиар олгогдсон “хууль тогтоох” бүрэн эрхээ Төрийн болон албаны нууцын тухай хуулиар шилжүүлсэн байна. Тухайлбал, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд нь энэ хуулийн 13.1-д заасан жагсаалтын хүрээнд салбар, байгууллагын хэмжээнд нууцлах төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг боловсруулж, тагнуулын байгууллагын саналыг авч Засгийн газраар батлуулна.” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална.” гэж тус тус хуульчилсан. Олон улсын эрх зүйн түгээмэл хандлага, суурь зарчмаар нэгэнт тогтсон “delegation of power” буюу төрийн байгууллага, албан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5