339 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” гэснийг зөрчөөгүй болно.” гэжээ. Гурав. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “1. ... Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6.3.2-т “Төрийн мэдээллийн ангилал, нууцын зэрэглэлийг оновчтой болгож, нууц хамгаалалтыг боловсронгуй болгоно.” гэж заасны зэрэгцээ төрийн нууцад хамаарах мэдээллээс гадна төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэхэд тодорхой хугацаанд, зохих хэмжээнд нууцалбал зохих мэдээлэл орхигдох, эсхүл төрийн нууцтай холбоотой албан хэрэг хөтлөх явцад нууцлах шаардлагатай боловч төрийн нууцад хамааруулах боломжгүй бүртгэл, тайлан, илтгэл, мэдээлэл, акт үйлдэх болон нууц мэдээлэл тээгчтэй холбоотой мэдээллийг албаны нууцад хамааруулан хамгаалах эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байсан болно. Төрийн болон албаны нууцын тухай хууль хэрэгжихээс өмнө төрийн байгууллагын албаны нууцтай холбогдох харилцааг Төрийн нууцын тухай хууль /хүчингүй болсон/-аар бус Байгууллагын нууцын тухай хуулиар зохицуулж байсан бөгөөд уг хуульд төрийн байгууллагын албаны нууцыг хуулийн этгээдийн нууцаас ялгаж, нарийвчлан тусгаагүй, албаны нууцад хамаарах мэдээллийг тогтоох үндэслэл, журмын талаар тодорхой зохицуулалтгүйн улмаас албаны нууцыг байгууллага тус бүр харилцан адилгүй тогтоож ирсэн байна. Энэ нь албаны нууц, түүнд хамаарах мэдээллийн хамгаалалтыг сулруулах, нэгдсэн удирдлага, хамгаалалт, хяналтгүй болох хүчин зүйл болж байсан.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5