337 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дэх хэсгийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэхийг шалгаж, маргаан үүсгэн, хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... 1992 онд Үндсэн хууль батлагдсаны дараа нууцын хуулиудыг /Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай/ ямар үзэл баримтлалаар баталсныг авч үзэх нь зүйтэй. Монгол Улсын Их Хурлаас 1995 онд баталсан Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуулиудад нууцыг тогтоохдоо дараахь үзэл баримтлалаар хандсан байна. Төрийн нууцад хамааруулах зүйлийн хүрээ, жагсаалтыг хуульчлах, байгууллагын нууцад хамааруулах зүйлийг хуулиар тогтоох болон хуульд өөрөөр заагаагүй бол байгууллага өөрөө тогтоох, хувь хүний нууцын төрлийг хуульчлах, хувь хүн өөрөө нууцалж болох гэжээ. Эндээс хууль тогтоогч төр, байгууллага, хувь хүний нууцыг Үндсэн хуульд заасны дагуу хуулиар тогтоосон буюу Төрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуулиудыг баталсан болохыг харж болно. Байгууллагын нууцын тухай хуульд эрх зүйн онолын эрх шилжүүлэх зарчмыг баримтлан “байгууллага” бүр албаны онцлогтой холбоотойгоор задруулбал хууль ёсны ашиг сонирхолд хор уршиг учруулж болохуйц мэдээ, баримт бичгийг нууцад хамааруулан өөрөө тогтоож байхаар хуульчилсан байна. Байгууллага гэж тодорхой чиг үүрэг, бүрэн эрх бүхий хуулиар зөвшөөрөгдсөн хуулийн этгээдийг хэлэх бөгөөд хуулийн этгээд бүрийн хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болохуйц мэдээ, баримт бичгийг хууль тогтоогч нэг бүрчлэн томьёолон хуульчлах боломжгүй тул эрх шилжүүлэх зарчмыг баримталсан байна. Энэ талаар Байгууллагын нууцын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеийн хууль санаачлагчийн илтгэлд “... байгууллагын нууцад чухам юу орохыг хуулиар шууд заах боломжгүй юм.” гэжээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна.”, 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5