336 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 14.1 дэх хэсэгт “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална.” гэж хуульчилсан байна. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” гэж хуульчилж өгсөн бөгөөд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дээрх зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн энэхүү зохицуулалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Учир нь хууль тогтоох эрх мэдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Улсын Их Хурлын өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх асуудлыг зааж өгөөд, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэж заасан бөгөөд хууль батлах нь зөвхөн Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн асуудал юм. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.” гэж заасан. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад заасан хуулиар тогтоох ёстой асуудлыг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр баталж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалт, Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус зөрчиж, өөрийн эрх хэмжээнд үл хамаарах шийдвэрийг гаргаж байна. Ийнхүү Төрийн болон албаны нууцын тухай хуулиар албаны нууцын жагсаалтыг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр баталдаг болсноос хойш 2017 онд 60 байсан нууцын мэдээлэл 2019 онд 565 болон нэмэгджээ. Иймд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалт, Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5