Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

331 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуульд нийцэж байгаа эсэхэд эргэлзээтэй байгаа бол шүүхээр хэргийг нь хэлэлцэн амьдрал, хувь заяаг нь шийдвэрлэхээс өмнө эрх бүхий байгууллагад хандаж, шалгуулах боломжийг олгож байгаа хэрэг билээ. 2.Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх нь төрийн үүрэг юм. Энэхүү хууль зүйн баталгааг бүрдүүлж байгаа нэг хэлбэр нь хэрэг түдгэлзүүлэх тухай асуудал бөгөөд хэргийг бүрэн илрүүлэх, хэргийг тал бүрээс нь бүрэн шалгаж, бодит байдлыг тогтоох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “тухайн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” шүүгч хэргийг түдгэлзүүлнэ гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж тус тус хуульчилсан болно. 3.Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасны дагуу шүүгч Үндсэн хуульд нийцсэн хуулийг хэрэглэж, Үндсэн хуульд нийцсэн үйл ажиллагааг явуулж, Үндсэн хуульд нийцсэн шийдвэрийг гаргах учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд хууль ёсны байх зарчмын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6, 33.4, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зэрэг зүйл, хэсгээр Үндсэн хуулийн дээрх заалтуудыг бэхжүүлэн тухайн хэрэглэх хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл үүсвэл хэргийг түдгэлзүүлэх эрхийг шүүгчид хуулиар олгосон. Өөрөөр хэлбэл, энэ нь хууль дээдлэх зарчмын хэрэгжилтийг хангах зорилгоор шүүгч Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй хуулийг хэрэглэж хүний эрхийг зөрчсөн буюу Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргахаас сэргийлэх зорилготой юм. Иймд хууль хэрэглэдэг субъект болох шүүгч тодорхой хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Цэцийн дүгнэлт гаргасан эсэхээс үл хамаарч, нөгөө талаас иргэн асуудлыг шийдвэрлүүлэхээр

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5