332 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрх бүхий этгээдэд саналаа оруулсан л бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байгаа нь хэргийн бодит байдлыг тогтоох, тал бүрээс нь хянан шинжилж шийдвэрлэх боломжийг хангахаас гадна шүүх, шүүгчийн үйл ажиллагаа, шийдвэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль дээдлэх, Үндсэн хуульд нийцсэн байх зарчмыг хэрэгжүүлэх, иргэний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг баталгаажуулах агуулгатай болно. Дээр дурдсаныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчөөгүй гэж үзэж, энэхүү тайлбарыг Танд хүргүүлж байна.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн хэм хэмжээг хэрэглэн хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, зөрчихөөс урьдчилан сэргийлэх, Үндсэн хуульт ёс болон хууль дээдлэх зарчмыг баталгаажуулахад чиглэсэн хэм хэмжээ байх бөгөөд хууль тогтоогч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасны хүрээнд уг заалтыг бататган хуульчилсан байна. Иргэдийн мэдээлэлд дурдсан шүүхийн практикт тэгш бус байдлаар тухайн заалтыг хэрэглэх явдал гарч байгаа гэх үндэслэл нь дээрх зохицуулалтын зорилго, агуулгатай шууд хамааралгүй, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахтай холбоотой асуудал болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... тэгш байдал ... -г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5