330 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дөрөв. Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хэлэлцээд 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” 42 дугаар тогтоол гаргасан байна. Үүнд: “1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... тэгш байдал ... -г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэсэн байна. Тав. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “… 1.Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасны дагуу Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь иргэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах Үндсэн хуульд заасан энэхүү эрхийг баталгаажуулсан зохицуулалтуудын нэг бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үр дагавартай онцлог харилцаа болохын хувьд зөвхөн уг ажиллагааны явцад буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдаанд бэлтгэх шатанд онцгойлон яллагдагчид олгож байгаа эрх болно. Иргэн өөрийнхөө яллагдсан хэрэгт холбогдох хуулийн заалт Үндсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5