Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

327 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хамгаалах зорилгоор гаргадаг. Нөгөө талаас ирүүлсэн өргөдөл, мэдээлэл бүрд Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэдэггүй, Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудал буюу Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргааны шинжийг агуулж байгаа эсэхийг Цэцийн гишүүн хуульд заасны дагуу тогтоож, маргаан үүсгэх эсэхийг шийдвэрлэдэг. 2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх нь төрийн үүрэг юм. Энэхүү хууль зүйн баталгааг бүрдүүлэх нэг хэлбэр нь хэрэг түдгэлзүүлэх тухай асуудал бөгөөд хэргийг бүрэн илрүүлэх, хэргийг тал бүрээс нь бүрэн шалгаж, бодит байдлыг тогтоох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэж хуульчилсан болно. 3.Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.”, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасны дагуу шүүгч Үндсэн хуульд нийцсэн хуулийг хэрэглэж, Үндсэн хуульд нийцсэн үйл ажиллагааг явуулж, Үндсэн хуульд нийцсэн шийдвэрийг гаргах учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд хууль ёсны байх зарчмын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6, 33.4 дүгээр зүйлүүдээр Үндсэн хуулийн дээрх заалтуудыг бэхжүүлэн зохицуулсан. Дээрх хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын дагуу тухайн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл үүсвэл хууль дээдлэх зарчмын хэрэгжилтийг хангах зорилгоор хэргийг түдгэлзүүлэх эрхийг шүүгчид хуулиар олгосон. Өөрөөр хэлбэл, энэ нь шүүгч Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй хуулийг хэрэглэж, хүний эрхийг зөрчсөн буюу Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргахаас сэргийлэх зорилготой юм. Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргасан эсэхээс үл хамаарч хууль хэрэглэдэг субъектүүд болох шүүгч, прокурор,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5