326 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалтыг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэсэн агуулга бүхий мэдээлэл, гомдол гаргажээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: “... 1.Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасны дагуу Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гapгax, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхтэй. Иргэн Үндсэн хуулиар хамгаалагдсан энэхүү эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг хангах зорилгоор эpүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулиудад хэрэг түдгэлзүүлэх нөхцөлүүдийг хуульчлан заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хэргийг бүрэн шалгаж, бодит байдлыг тогтооход саад болохуйц тодорхой нөхцөлүүдийг хуульчлан тогтоосон бөгөөд энэ тохиолдолд шүүгч тодорхой нөхцөлийг арилтал хэргийг түдгэлзүүлж, yг нөхцөл арилмагц захирамж гарган хэргийг сэргээж, ажиллагааг үргэлжлүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт нь иргэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Үндсэн хуульд заасан шүүхэд гомдол гapгax эрхийг баталгаажуулсан зохицуулалтуудын нэг бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үp дагавартай онцлог харилцаа болохын хувьд зөвхөн yг ажиллагааны явцад буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдаанд бэлтгэх шатанд онцгойлон яллагдагчид олгож байгаа эрх болно. Иргэн өөрийнхөө яллагдсан хэрэгт холбогдох хуулийн заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд эргэлзээтэй байгаа бол шүүхээр хэргийг нь хэлэлцэн амьдрал, хувь заяаг нь шийдвэрлэхээс өмнө эрх бүхий байгууллагад хандаж, шалгуулах нь зүйн хэрэг билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад иргэний гомдлоор Цэцэд маргаан үүсгэхээр заасан нь “бусдаар дамжуулан өөp өөp мэдээлэл гapгax замаар ял зэмээс зайлсхийх боломж”-ийг xaax зорилготой. Учир нь онолын хувьд өргөдөл, гомдлыг иргэн өөрийнх нь хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхолтой холбоотой асуудлаар гаргадаг бол мэдээллийг бусад этгээдийн буюу нийтийн ашиг сонирхол, эрхийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5